Нийслэл рүү олон тооны зэрлэг амьтан зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж байсныг илрүүлжээ
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийслэл рүү 600 орчим зэрлэг амьтан зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, орон нутгаас нийслэл рүү зорчих хөдөлгөөний хяналт шалгалтаар 179 тарвага, 10 чоно, зээр нэг, загас 187, чоно арав, зээр нэг, загас 187, үнэг гурав, туулай гурав, ятуу шувуу гурав, хярс ес, зэрлэг гахайн мах 15 кг, чонын соёо 11, бугын эвэр зургаа, чанаж бэлтгэсэн тарвага дөрвөн ширхгийг тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тус эд мөрийн баримтыг түр хураан авч холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулийн хугацаанд шилжүүлээд байна.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12.2, 4.12.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагат шилжүүлсэн.