Х.Нямбаатар: Нэг өдөрт автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 залуу бүртгүүлсэн

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохрох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Үүнтэй холбоотойгоор, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр болсон.

Мөн нийслэлийн автобус компанид ажиллаад тэтгэвэрт гарсан бол 24 сарын цалингийн урамшуулал олгохоор болсон.Иймээс B,C ангилалтай жолооч нарыг бэлтгэж, ажлын байраар хангана гэсэн. 

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар "Шуурхай хуралдаан дээр нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж, мэргэшсэн жолоочоор сургах тухай мэдээлэл хүргэсэн. Нэг өдрийн дотор 9 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд дээр автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 залуучууд бүртгүүлсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654558
1 эможи

keyboard_arrow_up