Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй, ХУУЧНААРАА явна
2024 оны 2 сарын 01
Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлсэн.
Ингэснээр өндөөрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.
Тодруулбал:
- 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гарагт
- 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт
- 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт
- 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт
- 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654450
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс