Х.Нямбаатар: 600 автобусны сүүлчийн 65 нь өнөөдөр хилээр орж ирсэн

2024 оны 2 сарын 01

Arslan.mn

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " Нийтийн тээврийн үйлчилгээнд 980 автобус гарах ёстойгоос өнөөдөр 880 автобус үйлчилгээнд гарсан байна. Үйлчилгээнд гарах ёстой 100 автобус тодорхой шалтгаангүй дутчихсан. Үүний цаана нөгөө л ашиг сонирхол байна. Төсвийн мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авсан автобусыг өөрсдөдөө хэт ашигтай байдлаар авах гэсэн хүмүүсийн санаа ч энд байна. Жолооч, инженер техникийн ажилтны дутагдал ч байна.

Шинээр худалдан авч буй 600 автобусны сүүлчийн 65 нь өнөөдөр хилээр орж ирж байгаа. Автобуснуудыг бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр өгье гэдэг санал тавьсан. Өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгж 115 автобус аваад, карт унших төхөөрөмж суурилуулах, даатгалын үйлчилгээ зэрэг ажлууд хийгдээд дуусаж байна. Өмнө нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400 автобусыг хувийн аж ахуйн нэгж байгууллагууд авсан хэдий ч автобусныхаа төлбөрийг төлөлгүй өнөөг хүрсэн байдаг. Эдгээр байгууллагуудад өмнөх шигээ төсвийн мөнгөөр худалдаж авсан автобусыг зүгээр авах ашиг сонирхол их байна. Бид ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Автобусыг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй үнээр өгч, төлөлтөөр нь нийтийн тээврийн сан үүсгэж, цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж явах юм" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654444
2 эможи

keyboard_arrow_up