Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр дуусна

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төв, ТЦА-аас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
654403
8 эможи

Зочин
2024-01-31 17:21
Дэмжихгүй давраад байх юмаа
Даваа
2024-01-31 16:41
дэмжиж байна
Жавзмаа
2024-01-31 16:00
Дэмжихгүй
Зочин
2024-01-31 15:01
ene bol tsever hunii oorinhono asuudal shuu. mashintaigaa heden tsag tugjreh, avtusand shahaltsaad yumaa hulgaid aldah uu. hunii huviin songolt. tor haldah yamar ch erhgui. tor hiih ajlaa hiigeeguin toloo ard tumen hohiroh yosgui
Bayarmaa Bayarmaa
2024-01-31 14:59
Demjnee
zochin
2024-01-31 13:50
odoo bno ooo zugeer yavuul
1
2024-01-31 13:08
ХЯЗГААРЫГ ЗОГСООХ ХЭРЭГГҮЙ. ОРКУУДТАЙ ТҮГЖИРМЭЭРГҮЙ БАЙНА. ХЯЗГААРТАЙ ХЭРНЭЭ ТҮГЖИРЧ БАЙНА.
Galaa
2024-01-31 12:17
Hicheel amarsan uchras l hed honog tugjrelgui bailaa… Hunii horongoo edleh erhiig haalguiger oor zov shiidel oloh yostoi.
Suvdaa
2024-01-31 12:16
Dugaarin hyzgaarlalt shiidel bish hunii erhiig haasan booson l zuilshte enig demjine gedg bol mash tom teneglel shv
Зочин
2024-01-31 11:28
Дэмжинэ
Зочин
2024-01-31 11:27
Дэмжинэ
Suma
2024-01-31 11:10
Odoo tgd ene statistic toogoor tvgjrel osol buursan gexvv. Ugasaa bvx mashinii taliig ni ywuulaxgvi xorichoxoor bvx vzvvlelt l buuraz ni oilgomjtoi bizde. Tvgjrel buuruulaxad awax arga xemjee ni tegsh sondgoigoor ywuulax. Oor yum xiix chadamjgvi l de chaawaas
Хүмүүс
2024-01-31 10:46
Тэгш , сондгой гэхгүй бүх машинуудыг явуул . Харин 1-р эгнээр зөвхөн автобус явуул , өөр машин яввал , өндөр торгууль тавь . Машинтайгаа түгжирч явахуу автобусаар хоромхон төдий явах уу иргэд өөрсдөө сонго .
Хүний эрх
2024-01-31 09:51
Сар шинээр эрүүл золгьё л гэж бодож байгаа бол амьний ганцаа унаад түгжрээд ч болов онд орох минь . Автобус хүлээнэ ирсэнд нь сууж багтахгүй . Бүрэн сууж амжаагүй байхад автобус хөдлөөд явж байна. Дээр нь жолоочид загнуулж байна. Би 2 машин авч чадахгүй хүсэхгүй учраас дугаарын хязгаарлалтын дарангуйлалыг зөвшөөрөхгүй
Зочин
2024-01-31 09:49
Битгий давар
Зочин
2024-01-31 09:14
Тэгш сондгой гэж нэрээс цааш байхгүй Дугаарын хязгаарлалтай машин үргэлж хаа сайгүй л явж байна шүү дээ. Ялангуяа оргил ачааллын үед
keyboard_arrow_up