Эхний өдөр иргэдийн 60 % нь цаашид тэгш, сондгойгоор зорчихыг дэмжихгүй гэж үзжээ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд мөрдөгдөөд дуусах гэж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн билээ.

Нэгдүгээр сарын 29-нд эхлүүлсэн санал асуулгад одоогийн байдлаар 2,445 иргэн оролцсон бөгөөд 984/40%/ нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжинэ гэсэн бол 1,461/60%/ нь дэмжихгүй гэжээ.

Иргэдийн саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654366
0 эможи

keyboard_arrow_up