ТОДРУУЛГА: Тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг СУНГАХГҮЙ

2024 оны 1 сарын 26

Arslan.mn

Нийслэлд 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх билээ.

Харин одоо үйлчилж байгаа автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг сунгах асуудал одоогоор яригдаагүй байна.

Иймд тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1-н буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагаас хуучин зохицуулалтаараа замын хөдөлгөөнд оролцох нь.

Хуучин хуваарь:

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654327
0 эможи

Зочин
2024-01-27 10:48
Сунгасан нь дээр санагдах юм. Ядаж битүүний өдөр хүртэл тэгш сондгойгоор явбал яасан юм бэ.
keyboard_arrow_up