Х.Нямбаатарын “ХОТООС ЗАЙЛУУЛАХ“ төлөвлөгөө амжилттай хэрэгжсээр...
Улаанбаатарын иргэдийг аз жаргалтай байлгана гэх мөрийн хөтөлбөрийг танилцуулсан намынхан хотын даргаа дөрөв дэх удаагаа солилоо.
Супер баатар болоод Улаанбаатарыг гоё, аз жаргалтай болгоно гэж гарч ирсэн Х.Нямбаатарын хамгийн эхний ажил нь түгжрэлийг бууруулахын тулд авто машиныг улсын дугаараар нь хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, иргэдийн эрхэнд халдав. Иргэд эхэндээ эсэргүүцсэн ч арга буюу дугаараа хязгаарлуулаад л явж байна.
Үүнээс гадна энэ өвөлжин хотын иргэд “Замын цас, мөсөө цэвэрлээд өгөөч” гэж гуйв. Гэтэл Х.Нямбаатар хээв нэг “Давс, бодис зузаан орж байгаа цасан дээр үйлчлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэчихээд сууж байв.
Үүнээс гадна нийтийн тээврийг самарч, иргэдээ буудал дээр хөлдүүс болгохоор шийдсэнээс гадна хөдөөнөөс орж ирэх иргэдийг үтэр түргэн зайлуулах төслийг боловсруулсан шиг сууна.
ГССҮТ-д өдөрт 300 гаруй иргэн замын халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр явганаас унаж, тусламж үйлчилгээ авч байна. Энгийн иргэн халтирч унаад толгойгоо хагалах, үзэх эмч нь ажилдаа ирэх явцдаа халчирч унаад гараа хугалах жишээ энүүхэнд байна. Өмнө нь бид арай ч энэ замынхаа мөсийг арилгаад өгөөч гэж өдөр болгон гуйдаггүй байв. Одоо өдөр бүр, цаг минут тутамд гуйх авч хотын дарга хоошоо гэдийгээстэй, бусадруу буруугаа чихээстэй...
Улаанбаатарчууд өнөөдөр зутрахын дээдээр зутарч, шантарч, зугтааж эхэллээ. Тэгэхдээ энэ нь "БИДНИЙГ ХОТООС ЗАЙЛУУЛАХ" тактик нь ч байж магадгүй. Гунигтай биш гэж үү...