22 настай эрэгтэй зам тээврийн осол гаргаж, гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөжээ
22 настай эрэгтэй зам тээврийн осол гаргаж, гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12:36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, хуучнаар Хөгжим бүжгийн сургууль буюу Монгол Улсын Консерваторын арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй "Toyota" маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.