Дэлбэрэлтэд өртсөн гурван албан хаагчийг таниулах ажиллагаа дуусч, ар гэрийнхэнд нь албан ёсоор МЭДЭГДЖЭЭ

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, их хэмжээний гал гарсан. Онцгой байдлын албаны гурван алба хаагч дэлбэрэлт болох үед эсрэг уулзвараас 40 орчим метр шидэгдэн харамсалтайгаар амь насаа алдсан.

Тэгвэл дөнгөж сая дэлбэрэлтэд өртсөн гурван албан хаагчийг таниулах ажиллагаа дуусч, ар гэрийнхэнд нь албан ёсоор мэдэгдсэн байна.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан, Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, Эх хүүхдийн үндэсний төвд гурван хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 

Энэ ажиллагаанд цагдаагийн байгууллага, эмнэлэг, УСУГ, дулаан хангамжийн байгууллагууд зэрэг 600 гаруй алба хаагч, 100 техник хэрэгсэлтэйгээр Онцгой байдлын алба хаагчид  гаруй ажиллалаа.

Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шатлага үүсэж дэлбэрсэн байна. Үүний улмаас манай онцгой байдлын Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван алба хаагч осолд өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
14
ouch an post
confuse an post
1
angry an post
654257
16 эможи

Зангараг
2024-01-25 01:07
Газ бол галд авалцаад дэлбэрдэг гэдгийг ОБЕГазар, гал унтраах ангиуд мэдэхгүй байснаас 3 сайхан амь эрсдлээ.
keyboard_arrow_up