“Түймэрт гурван хүн амиа алдсан. Түлэнхийн төвд 10, цэргийн төв эмнэлэгт 1, ЭХЭМҮТ-д гурван хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж авсан“

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

ОБЕГ-аас өнгөрсөн шөнө болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн нөхцөл байдлын тухай  нэгдсэн мэдээлэл өгч байна.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Онцгой байдлын алба хаагч, Үндэсний аврах бригадын нийт 200 гаруй алба хаагч ажиллаж, галын тархалтыг зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэн ажиллалаа. Нийт гурван цаг 15 минут ажиллан 02:15 цагт түймрийн тархалтыг зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан.

Галт түймэрт өртөж байсан объектуудын галыг унтрааж ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. 30 иргэн, 23 том хүн 17 хүүхдийг БГД-т байрлалтай зочд буудал руу шилжүүлсэн. Эдгээр хүмүүст буцалтгүй тусалж үзүүлнэ.

Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан, Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, Эх хүүхдийн үндэсний төвд гурван хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 

Энэ ажиллагаанд цагдаагийн байгууллага, эмнэлэг, УСУГ, дулаан хангамжийн байгууллагууд зэрэг 600 гаруй алба хаагч, 100 техник хэрэгсэлтэйгээр Онцгой байдлын алба хаагчид  гаруй ажиллалаа.

Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шатлага үүсэж дэлбэрсэн байна. Үүний улмаас манай онцгой байдлын Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван алба хаагч осолд өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654251
0 эможи

keyboard_arrow_up