П.Сайнзориг: Автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой болгож шинэчилнэ

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон.

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой гарсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг  "Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон.

Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн. Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан троллейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдчихсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, зорчилтыг удаахгүй буюу дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа.

Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байсан.

Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр болон баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн нь ч нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654185
2 эможи

Иргэн
2024-01-23 15:48
Мэдээж, өөрсдөө ухаарахгүй бол бусад улсуулыг хараад хийж болдоггүй юм уу? Манайх шиг цөөхөн автобусны чиглэлтэй улс байхгүй байх. Ядаж олон жил болсон, хүмүүс нь яваад сурчихсан чиглэлүүд дээрээ нэмээд явчихаж болмоор юм. Хажууд нь тэр олон хуудасууд юу вэ? Яаж иргэдээ бухимдуулж дааруулж, цаг хугацааг нь үрэх вэ гэсэн юм шиг.
Зочин
2024-01-22 11:52
Шинэ маршруутаар сураггүй болсон хүмүүсийн нэрс юм болов уу гэсэн буруу байжээ
Зочин
2024-01-22 10:52
Yamar ch uls irond yamar ch nasni hun haraad oilgogdohooor bdag . Zugeer bsan yumig saijruulj chadahgui bj bitgi dorduulaad bai
Зочин
2024-01-22 10:51
явсан газар бүртээ хэрүүл уруул зовлон дагуулсан амьтас юмаа МАН. зунжингаа хэдэн бөхийн шээсээр үнэрээтэй нийлээд баахан хэрүүл дэгдээсэн
keyboard_arrow_up