Д.Отгонжаргал: Автобусны 224 буудал дээр маргаашаас эхлэх шинэчлэгдсэн маршрутыг байршуулж байна
Нийтийн тээврийн автобуснууд нэгдүгээр сарын 20-ноос буюу маргаашаас шинэ маршрутаар явахаар болсонтой холбогдуулан маршрут шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал "Иргэдэд автобусны үйлчилгээг богино хугацаанд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Автобусны 224 буудал дээр шинэчлэгдсэн маршрутыг байршуулж байна.
Маргаашаас үйлчилгээнд явах 1,074 автобусны дотор талд ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр шинэ чиглэлүүдийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж буй.
Дамжин суулт, маршрут, өөрийн сонгосон байрлал руу явганаар болон автобусаар хэдэн минутад очих мэдээллийг ч багтааж байна" гэв.
Imap.mn -ээс автобусны шинэчлэгдсэн чиглэлээ харах боломжтой.