Х.Нямбаатар өнөөдрийн хотод тархсан өмхий үнэрийн УЧРЫГ ОЛОХ үүрэг өгчээ
2024 оны 1 сарын 18
Цас орсон өглөө уг нь агаар харьцангуй цэвэр байдаг. Харин өнөөдөр /2024.01.18/ өглөө эхүүн таагүй үнэр хот даяар тархжээ. Үүний улмаас толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичээд байна.
Харин үнэр яг юунаас болсон нь одоо хүртэл тодорхойгүй байгаа талаар бид албаны мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, хотод тархсан өмхий үнэрийн шалтгааныг тодруулах үүргийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох хүмүүст өгсөн, шалтгаан тодорхой болоогүй байна гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654122
1 эможи
Зочин
2024-01-18 14:54
Хүрэлсүхийг ерөнхийлөгч болгосон хорт хийн нүүрсээ одоо больж үзээ далимд нь МАН АН ынхан бүгд л баахан идсэн одоо та нар цадсан хүн үхүүлж ханасан бол болиул
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс