Хоёр давхар байшин шатаж, 44 настай эмэгтэй амиа алджээ
2024 оны 1 сарын 17
Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны Булгийн хоёрдугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байжээ. Мөн иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Д/44 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
1
654075
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс