Х.Нямбаатар: Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэх шийдвэрт хүрсэн
НЗДТГ болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу бүрэн нүүнэ гэдгээ Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар " Гуравдугаар сарын 1-н гэхэд бид нүүхээр төлөвлөж байна. Хангарди ордон болон наад талынх нь гурван давхар байрнаас бүгд нүүнэ.
Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт барьж байгуулсан. Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэх шийдвэрт хүрсэн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Харьяа агентлагууд очно. Зэрэгцээд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын бүх алба хаагч Яармаг руу гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ.
Хангарди ордныг хэрхэх шийдвэр нь аль эрт гарсан. Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болсон. " гэв.