Х.Нямбаатар: Хангарьд ордныг Улсын Дээд Шүүх, ШЕЗ, Шүүхийн сахилгын хороонд өгнө

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн захиргааг үе шаттайгаар Яармаг дахь шинэ байр руу нь нүүлгэж байгаа. 

Уг ажлын явц хэр байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид өнөөдөр тодрууллаа. 

Тэрбээр "Гуравдугаар сарын 1-н гэхэд бид нүүхээр төлөвлөж байна. Хангарди ордон болон наад талынх нь гурван давхар байрнаас бүгд нүүнэ. 

Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт барьж байгуулсан. Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэх шийдвэрт хүрсэн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Харьяа агентлагууд очно. Зэрэгцээд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-ын бүх алба хаагч Яармаг руу гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ. 

Хангарди ордныг хэрхэх шийдвэр нь аль эрт гарсан. Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болсон. Наад талын гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654021
0 эможи

Irgen
2024-01-15 15:57
Hotoos gargaach manai yarmag iig tugjruuled bna
keyboard_arrow_up