“Төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолыг цагт ₮5,000-ын төлбөртэй болгоно“

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

Замын түгжрэл үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь зогсоолын хүртээмжгүй байдал. Төрийн байгууллагын гаднах зогсоолд ажилтнууд нь бүтэн өдөр үнэ төлбөргүйгээр автомашинаа байршуулж, дүүргэдэг.

Харин төрийн байгууллагаар үйлчлүүлэхээр очсон иргэдэд зогсоол олдохгүйгээс төв зам дээр машинаа байршуулах асуудал их гардаг нь түгжрэлийг зохиомлоор үүсгэх үндэслэл болоод байгаа юм.

Тиймээс төрийн байгууллагын нийтийн эзэмшлийн зогсоолыг төлбөртэй болгохоор журмын төслийг боловсруулж, нийслэлд хүргүүлсэн тухай Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ. 

Уг журамд тусгаснаар хотын төвийн А бүсийн авто зогсоолд машинаа байршуулбал цагийн 5,000, хотын зах буюу Б бүсэд байршуулбал 4,000 төгрөгийн хураамж төлөх нь. Гэхдээ журмын төслийг НИТХ эцэслэн шийдвэрлэх юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд автомашины 62,000 гаруй ил зогсоол байгаагаас нийтийн 31,000, худалдаа үйлчилгээний 7,700 орчим, хорооллын дотор 15,000 байдаг бол 7,000 гаруй нь хувийнх.

Эдгээрээс эхний ээлжид төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолыг төлбөртэй болгохоор НЗДТГ-т саналаа явуулжээ.

Төрийн байгууллагын албан хаагчдын 55% нь буюу 63,000 нь хувийн тээврийн хэрэгслээрээ зорчдог гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр машин төрийн байгууллагын гадна зогсоолд өдөржин байдаг болохоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд зогсоол олдохгүй болж, машинаа нэгдүгээр эгнээнд тавьж ачуулж хохирох, нийтийн тээврийн хэрэгслийн эгнээнд саад учруулах зэргээр зохиомол түгжрэл үүсгэдэг. Энэ байдлыг зохицуулахаар журмын төсөл боловсруулснаа тайлбарлав.

Өглөөний 09:00 цаг гэхэд төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолын дүүргэлт 80%-тай болсон байдаг аж.

Харин хорооллын доторх автомашины зогсоолыг төлбөртэй болгохгүйг тус хорооны эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
653987
6 эможи

Зочин
2024-01-15 22:00
Зөв. Түгжрэлийн үндсэн цөм яг мөн. ТАХ цалин нэмэгдсэн өндөр цалинтай ш дэ. Төлөөд байхад хотойхгүй шүз
Ган
2024-01-15 20:30
Тэгээд төрийн байгууллагын цалин багатай төсвийн ажилчид хамаг цалингаа зогсоолын төлбөрт өгөх юм уу. Мөн ч эргүү малнууд шүү. Угаасаа нааад цалин багатай төрд чинь ажиллах хүнгүй болоод байхад нэмээд халаасыг нь суйлна гэвэл бүр бүтэхгүй.
зочин
2024-01-12 15:07
Иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд зориулж 30 минут үнэгүй байх хэрэгтэй
keyboard_arrow_up