Х.НЯМБААТАР: Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүй, цасаа эхлээд хусаад дараа нь ДАВСАА ЦАЦ

2024 оны 1 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн явган хүний болон автомашины замын халтиргаа, гулгаа зорчиход аюултай болоод байна. Үүнд ямар шийдэл байгааг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр болсон удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хэлжээ.

Тэрбээр "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газраас дүүргүүд рүү зам, талбайн цэвэрлэгээний ажил шилжсэн. Энэ ажил өчигдрийн байдлаар нэлээд жигдэрсэн байна.

Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүйг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй. Зузаан орсон цасыг эхлээд хусаад, араас нь давс, бодисоо цацаад хайлангуут нь хусаад дахиж давс, бодисоо цацмаар байна. Ийм дарааллыг мөрдөөгүйгээс болоод Сансрын туннель дээр Баянзүрх дүүргийнхэн алдаа гаргасан.

Гулгаа халтиргаан дээр гурван зүйлийг анхаармаар байна.

Нэгдүгээрт дүүргийн хариуцах нийтийн эзэмшлийн зам талбайн гулгаан дээр давс, бодис цацах ажлыг дүүргийн удирдлагууд хариуцна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина.

Хоёрдугаарт СӨХ-ны мэдлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээнд дүүргүүд, Хот тохижилтын газраас хяналт тавьж, СӨХ-үүдийг торгож, хариуцлагажуулж ажиллана.

Гуравдугаарт ойр орчмын 50 метрийн талбайг цэвэрлэх гэрээг ААН-үүдтэй дүүргийн удирдлагууд хийнэ.

Жишээлбэл 17-гийн автобусны буудал дээр баар, хүнсний дэлгүүр гээд олон ААН, байгууллага бий. Яагаад гадна талбайгаа цэвэрлэхгүй байна. Иймээс дүүргийн удирдлагууд ААН, байгууллагуудад наряд бичээд түүнийхээ хойноос цэвэрлэгээ хийнэ.

Иргэд, дүүргүүд, СӨХ, ААН-үүд гадна талбайгаа цэвэрлэдэг хариуцлагатай болъё" гэсэн гурван шийдлийг хэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653870
1 эможи

Х
2024-01-08 23:34
Эд нар зам юу юмб давс гэж юу юмб цас гэж юу байдгийг мэдэхгүй ш тэй тэгэхээр халтиргаа гэж юу юм эхлээд эд нарыгаа сайн мэддэг хүнээр заалга мэдэхгүй улс яаж халтиргаа арилгахын
Иргэн
2024-01-08 20:01
Хөөрхий ТҮК ийн хэдэн ажилчид үхтэлээ ажиллаж байгаа шд.Цас цэвэрлэдэг сайн машин техник аваач! 21 р зуунд ийм ч юм ярьж байх гэж дээ!!!
keyboard_arrow_up