ҮЙЛ ЯВДАЛ: “Оюутолгой“ ХХК-ийн гэрээт компанийн ажилчид мэдээлэл хийнэ
Нэгдүгээр сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: НДЕГ-т сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан уулзалт болно.
10.00 цагт: СЭЗИС-д “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн бие даасан байдал ба санхүүжилтийн тогтолцоо” хэлэлцүүлгийг ЭМЯ, СЭЗИС хамтран зохион байгуулна.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
“ЗМ”-ийн мэдээллийн төвд:
11.30 цагт: Оюутолгойн гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Буриадын уран бүтээл, түүхийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Буриад яруу найрагч, дуучдын тоглолт энэ сарын 20-нд Төмөр замын чуулгад болох талаар мэдээлнэ.
-“Чингис хаан” үндэсний музейд: Монгол маркны 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шуудангийн марк болон “Монгол шуудангийн түүх” үзэсгэлэнгийн нээлт болно.