ТАНИЛЦ: Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр үйлчилнэ

2024 оны 1 сарын 07

Arslan.mn

Нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлж, автобуснуудын чиглэлийг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Улмаар энэ сарын 20-ноос зорчигчид шинэ чиглэлээр явж эхлэх юм.

Магистраль 6 чиглэл

  • Таван шар-Офицер

Нийт 75 автобус явна. Автобус хүлээх минут 2-3 минут байна.

  • Зунжин-Сүхбаатарын талбай /Талбайн урд талын машины зогсоол/

Зунжингаас Сүхбаатарын талбайн зүүн тал буюу Соёлын төв талдаа эцсийн зогсоол байна. Буцахдаа Сүхбаатарын талбайн баруун талаас хөдөлнө.

  • Нисэх-Сүхбаатарын талбай

Төв шуудангийн уулзвараар дайрах бөгөөд эцсийн зогсоол нь Сүхбаатарын талбай байна. Буцахдаа Сүхбаатарын талбайгаас Нисэх, Яармаг чиглэлд явна.

  • Шархад-Хорооллын эцэс
  • Ботаник-Хермес худалдааны төв

Ботаникаас гараад Дотоод хэргийн их сургуулиар зөрөөд Чулуун овоогоор тойрч Нарны замаар явж, Нарантуулаар зөрөөд Хермес хүрнэ. Буцаад энэ чиглэлээрээ явна.

  • Шинэ 100 айл-Монгол тэмүүлэл сургууль

Баянмонголын гудамж, Энхтайваны гүүр, ТЭЦ-3 гэсэн маршруттай байна.

Тойрог 8 чиглэл

Тойрог чиглэл нь нэг зогсоолоос нөгөө зогсоол ирэхдээ тойргоор явж ирэхийг хэлж байна. Гэхдээ зөвхөн нэг талаар нь тойрох бус хоёр талаар нь тойрох аж.

  • Гэмтлийн эмнэлэг-ТЭЦ 3 болон ТЭЦ 3-Бичил хороолол

Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол, Баруун 4 зам, Цагаан хаалга, ТЭЦ 3 гэсэн маршруттай байна. ТЭЦ 3, Гурвалжингийн гүүр, Саппоро, Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол гэсэн маршруттай байна.

  • Баруун 4 зам-Төмөр замын дээд сургууль болон Төмөр замын дээд сургууль-Баруун 4 зам

Баруун 4 зам, Гэсэр сүм, Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Зүүн 4 зам, Нарантуул, Нарны замаар яваад Вокзал, Төмөр замын дээд сургууль.

  • Дарь-Эх-Цагаандаваа болон Цагаандаваа-Дарь-Эх

Цагаандаваа, Цайз 16, Офицер, Зүүн 4 зам, Сансрын тойрог, 32-ын уулзвар, 17-ын уулзвар, Дарь эх.

  • Баянбүрд-Гэсэр сүм болон Гэсэр сүм-Баянбүрд

Баянбүрд, 32-ын тойрог, 100 айл, Сансрын тойрог, Туннел, Хөгжим бүжиг, ШУТИС, Хүнсний 1-Гэсэр сүм.

Гол чиглэлүүд нь дээрх 14 чиглэл байх бөгөөд эдгээр чиглэлээс бусад чиглэлүүд салбарлаад явах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
653844
6 эможи

Зочин
2024-01-08 22:30
Тахилтын автобусаа ядаж хороололын эцэс хүргээчээ хороололын эцсээс шар хад руу ажил руу гаа ябмаар байна
зочин
2024-01-07 14:30
Таван шар офицер гэсэн автобуснууд чинь дэндүү олон зогсоолдоо бараг багтахгүй бна бусад чиглэл нь маш их хүлээгдэж бна үүнийгээ зохицуулаачээ
Зочин
2024-01-07 13:11
shar had tets3 aa shinechleecheee holdoj uhleee pzda
keyboard_arrow_up