Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс ажиллаж эхэллээ
Улаанбаатар амьтны хүрээлэн Хүүхдийн паркт жилийн дөрвөн улирал ажиллахаар болжээ.
Тус хүрээлэнгээс мэдээлснээр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсон байна.
Тодруулбал 2024 оны нэгдүгээр сарын 6-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Тасалбарын үнийн хувьд 8,000 төгрөг байна.
Тус хүрээлэнгийн удирдлагуудын зүгээс “Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэсэн юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад баршгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсноо дуулгахад таатай байна. Маргаашаас өнөөдрөөс буюу 2024 оны 01 сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана. Биднийг дэмжсэн Хүүхдийн паркийн хамт олондоо маш их баярлалаа” гэж мэдэгдэл бичжээ.
Уг хүрээлэн нийт 200 гаруй амьтантай аж.