Д.Отгонжаргал: Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих зохицуулалтыг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо
2024 оны 1 сарын 06
Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах боломжгүй болсон байв. Уг асуудлаар Нийтийн Тээврийн Газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал "2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр болж байна.
Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэлээ.
Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653835
0 эможи
Зочин
2024-01-06 23:49
Тэгмээр дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс