Э.Одбаяр: Х.Нямбаатар “супер баатар“ болоод Улаанбаатарыг гоё, аз жаргалтай болгоно гэж гарч ирээд хийсэн эхний алхам нь дугаарын хязгаарлалт

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн АН-ын даргын хуулийн зөвлөх Э.Одбаяр " Х.Нямбаатар даргыг огцруулаад дараагийн хүнийг сонгох эрх нь АН-д байхгүй. Улаанбаатарын иргэдийг аз жаргалтай байлгана гээд сонгогдсон хотын дарга нар дөрөв дэх удаагаа солигдлоо. Х.Нямбаатар гэдэг хүн хотын дөрөв дэх дарга, тав дахь нь хэн байхыг бид мэдэхгүй. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж, УИХ-д гарсан.

Супер баатар болоод Улаанбаатарыг гоё, аз жаргалтай болгоно гэж гарч ирээд хийсэн эхний алхам нь дугаарын хязгаарлалт, иргэдийн эрхэд халдсан. Иргэдээс санал асуулгүйгээр хязгаарлалт хийсэн.

Дараагийн алхам нь иргэдийн өмч рүү халдсан хуулийг батлуулсан. Хууль батлуулах эрх нь түүнд бий эсэх нь бас асуудал.

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах санаачилга өрнүүлнэ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 3/1 нь гарын үсэг зурвал НИТХ ээлжит бусаар хуралдаж, огцрох асуудал яригдана. МАН олонхоороо хотын даргыг сонгох байх.

1.7 сая хүн амтай Улаанбаатар хотыг хүний эрхийн мэдрэмжтэй, дэд бүтцийг хөгжүүлэх мэргэжлийн хүн удирдах шаардлагатай байна. Хаадаг, хорьдог хүн хотын дарга байх нь тохиромжгүй гэж үзэж байгаа"гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653818
0 эможи

Зочин
2024-01-07 10:36
Энэ АН-ынхан Нямбаатараас айгаад байдаг юм бол... сайхан автобус авч ирээд ард түмнийг баярлуулужд эхэлсэн юм биш үү. Дэмжиж туславал яасан юм бэ. Дугаарын хязгаарлалт бол түр зуур л хийж байгаа ш дээ. Янз янзаар л үзэж туршиж байж түгжрэлээ өууруулах гээд зүтгээд л байна. Зөв талаас нь юмыг харвал яасан юм бэ. Гэтэт л бүх юм сайхан болохгүй шүү дээ. Боллох л болно. Болох л болно. Нямбаатарт амжилт хүсье.
keyboard_arrow_up