Г.Ялалт: Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно

2024 оны 1 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөв. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар уг бүртгэлээр цэргийн бэлтгэл үүрэгтний тоог гаргадаг. Энэ нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарыг тодорхойлдог цогц арга хэмжээ юм. Бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна.  

Хэрэв цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган мөнгөн төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэдийг бүх зүйлд торгоно, хариуцлага тооцно гэсэн өнцгөөс битгий хараасай гэж хүсэж байна.

Иргэд хаана байхаас үл шалтгаалан цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.

  • 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд  
  • 18-60 насны Монгол Улсын иргэн эрэгтэй цэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдана.  

Иргэд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16.00 хүртэл өөрийн хороон дээр очиж бүртгүүлнэ. 

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  •     Иргэний үнэмлэх
  •     Цэргийн үүрэгтний үнэмлэх
  •     Ажлын газрын үнэмлэх
  •     Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 цээж зураг 2 ширхэг. Үүнээс гадна И- Монголиа системээр бүртгүүлж болно. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653791
2 эможи

keyboard_arrow_up