ҮЙЛ ЯВДАЛ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлнэ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

Төрийн ордонд

10:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд 

10:00 цагт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах тухай, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ.

"Монгол Ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Хөдөлмөрийн зах зээлийн идэвхгүй хэсэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 45-аас дээш насны иргэд болон оюутан залуус, цагийн ажил эрхлэх боломжтой иргэдийг ажлын байраар хангах нэн шаардлага үүссэн тул zangia.mn "ИРГЭН БҮРД АЖЛЫН БАЙР" аяныг зохион байгуулагчид мэдээлэл өгнө.

Зууны мэдээ төвд

11:30 цагт Сэтгүүлч Д.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653750
0 эможи

keyboard_arrow_up