БНСУ-аас 15 жилийн өмнө авсан 33 автобусыг АКТАЛЖЭЭ
2024 оны 1 сарын 02
Өнгөрсөн сарын 29-нд БНХАУ-аас 35 шинэ автобус хүлээн авсан. Иймд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 33 хуучин автобусыг акталжээ.
Эдгээр нь БНСУ-аас 15 жилийн өмнө авсан, цэнхэр цагаан автобуснууд юм.
Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд өдөр бүр үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчид үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653730
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс