Шинэ автобус Ханын материал, Офицер, ТЭЦ-3, Улаанхуаран чиглэлд явж байна

2024 оны 1 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас энэ онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 35 автобусыг оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн билээ.

Тодруулбал шинэ автобуснууд Ч:32Б Офицеруудын ордон-ТЭЦ3, Ч:50 Улаанхуаран-ТЭЦ3, Ч:59 Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлд зорчиж байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлыг хийгдэж байгаа бөгөөд дахин 300 шинэ автобусыг ирэх хоёрдугаар сарын 01-ний өдөрт багтаан оруулж ирэхээр төлөвлөөд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
653724
3 эможи

keyboard_arrow_up