ТАНИЛЦ: Автомашины торгуулиа цахимаар төлөх ЗААВАР
2024 оны 1 сарын 07
Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхлэх юм.
Уг хуульд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.
Автомашины торгуулиа төлөх боломжуудыг танилцуулж байна. Үүнд:
- Торгуулийн мэдээллээ http://torguuli.police.gov.mn/ хуудсаар дамжин орж, автомашины улсын дугаараа оруулаад шалгах боломжтой. Торгуулийн мэдээллийн санд бүртгэгдсэн эсэхийг шалгахдаа тээврийн хэрэгслийн дугаар эсвэл жолооны үнэмлэхний дугаарыг оруулна. Хайлт хийхийн өмнө баталгаажуулах зурган кодыг заавал оруулах ёстой.
- Голомт банкны “Интернет банк” цахим хуудсаараа нэвтрэн ороод "Төлбөр" цэсэнд "Торгууль төлөх" гэсэн цонх бий. Цонхыг нээхэд автомашины улсын дугаараа оруулах хэсэг байгаа. Мөн “SocialPay” гар утасны аппликейшнаар дамжуулж цахим хэлбэрээр төлөх боломжтой.
- Гар утсандаа "Gerege" апликейшнийг суулгаж цахим хэлбэрээр төлөх. Мөн “Гэрэгэ киоск” машинаар дамжуулж биеэр төлөх боломжтой бөгөөд байршлын мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Smartcar.mn цахим хуудсаар дамжуулж торгуулийн мэдээллийг лавлаж, төлөх боломжтой:
- Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал Е-Монголиа системээр дамжуулж өөрийн нэр дээрх болон тээврийн хэрэгслийн дугаар торгуулийн мэдээлэл лавлах, торгуулийн төлбөр төлөх боломжтой.
- Ebarimt.mn цахим төлбөрийн системээр дамжуулж торгуулийн мэдээллийг лавлаж, төлөх боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
6
653720
9 эможи
awdawdawd
2024-01-02 14:39
awdawdawd
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс