Салат, зууш, хоолыг тасалгааны хэмд хоёр цагаас илүү бүү хадгалаарай

2024 оны 1 сарын 01

Arslan.mn

Баяр ёслолын үед хоол ундны зохистой хэрэглээг эрхэмлэхийг эмч нар зөвлөж байна.

Тодруулбал, салат зууш, хоолыг болсноос нь хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд байлгалгүй, хөргөгчинд хадгална уу.

Баяр ёслолын үеэр хоол хүнсэндээ анхаарах зүйлс:

  • Хоол хүнсээ баталгаат дэлгүүрээс худалдан авах, хугацааг шалгах
  • Салат, түргэн муудах хүнсийг хэрэглэх хэмжээгээр тухай бүрд нь бэлтгэн хэрэглэх
  • Хоол хүнс бэлтгэхдээ болсон болон түүхий хүнсийг тусгаарлах
  • Хоол хүнсээ хөргөгчинд хадгалах
  • Давс, сахар, өөх тосыг хэт их хэрэглэхээс татгалзах
  • Хоолоо хэтрүүлэн идэхгүй байхад анхаараарай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653717
0 эможи

keyboard_arrow_up