ФОТО: Шинээр ирсэн автобуснуудыг иргэдэд нээлттэй танилцуулж байна

2023 оны 12 сарын 29

Arslan.mn

Манай улс Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон билээ.

Эхний ээлжийн 35 автобус Улаанбаатар хотод ирж, Төв талбай дээр өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд байршуулан иргэдэд үзүүлж байна.

Шинэ автобусны үзүүлэлтүүд:

  • 2023 онд үйлдвэрлэсэн
  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан
  • Зөв талдаа жолооны хүрдтэй
  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 
  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 
  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
  • Автомат төвлөрсөн системтэй
  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй 
  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан 
  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй 
  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай 
  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй 
  • Заалны чанга яригчтай 
  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653690
2 эможи

haha
2024-03-20 17:10
alert("hello") ;
2024-03-20 17:09
sos
2024-01-20 16:20
шинэ автобус сайхан л ют,даанч их зай муутай цөөн хүн ороод л дуусна,манайхан шиг хүн ихтэй газар арай л өргөн баймаар юм билээ
Зочин
2023-12-30 11:41
Баярлалаа хурдан хугацаанд ийм сайхан автобустай болгосон Хотын дарга болон үүнийг авахад оролцсон нийт хүмүүст.
keyboard_arrow_up