Х.Нямбаатар: Нарны хорооллын зүүн талын гүүрийг орох, барууныг гарах нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

Нийслэлээс тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийж буй хугацаанд зарим уулзваруудын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар судалгаа, тооцоолол хийж байгаа аж.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Нарны хорооллын зүүн талын гүүрийг орох, баруун талын гүүрийг гарах хөдөлгөөнтэй болгож, голын хойд талын зам нэг чиглэлтэй, урд талын зам сөрөг урсгалтай хэвээр байх зохицуулалт хийж үзнэ. Уг зохицуулалтыг хийхээс долоо хоногийн өмнө хотхоны оршин суугчдад танилцуулна" гэв.

Тухайлбал,

  • Нарны хороолол орчмын урд байрлах хоёр гүүрэн гарцын орох, гарах хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгох
  • Өлзий төв болон Дөлгөөн нуурын уулзварт хэвтээ тэнхлэгийн хоёр зүүн эргэлтийг хязгаарлаж, баруун эргэлтээр зорчих
  • ЭМЯ-ны хажууд байрлах явган хүний хоёр гарцын нэг болох зохицуулалтгүй гарцыг хаах
  • Дунд голын гудамж, Уран ган компанийн уулзварт хөдөлгөөний зохион байгуулалт хийхээр төлөвлөжээ.

Ингэснээр Хурдын анхны барьсан гүүрэн дээр чагтан түгжээ үүсэхгүй болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653641
2 эможи

keyboard_arrow_up