Хотын даргын автобуснуудын өнгө загвар нь ЗӨРСӨН ҮҮ?

2023 оны 12 сарын 26

Arslan.mn

Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа.

Эдгээр автобусны эхнийх нь ирж яваа тухай өнөөдөр /2023.12.26/ Хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" хэмээн мэдээлсэн.

Гэхдээ үүнтэй зэрэгцээд Хотын даргын оруулж ирэх гэж буй автобуснуудын өнгө загвар нь "ЗӨРСӨН ҮҮ" гэдэг хардлагыг төрүүлж байна. Учир нь Х.Нямбаатар даргын энэ сарын 18-ны өдөр оруулсан зураг болон өнөөдөр оруулсан бичлэг дээрх автобуснууд өнгө загварын хувьд өөр өөр харагдаж буй.

Өмнө нь ч гэсэн нийслэлийн нийтийн тээврийн автобусны загварууд анх танилцуулсан загваруудаас өөрчлөгдөж, үүнийг дагаад төсөв нь хүртэл өөрчлөгдсөн асуудал гарч байсан. Энэ удаа ч тийм түүх давтагдах вий гэсэн хардлага бий.

Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд Улаанбаатарт ирэх юм байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
4
653618
13 эможи

MGL
2023-12-26 13:52
Ee sda ... Bas l tsavchaa
Зочин
2023-12-26 13:25
Ylgaa olooroi
Зочин
2023-12-26 11:39
Энэ зурагтай бол таарахгүй шал өөр автобуснууд бна шүү дээ
Зочин
2023-12-26 11:08
Ээ зда
Автобус

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up