Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагч нь гал унтраах бүрэлдэхүүнийг ахалж байсан салаан захирагч нь байжээ
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 07 цаг 10 минутийн үед .....хотхоны 4 давхрын айлд гал гарч 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Шалгалтын явцад нэг айлын 2 настай , 5 настай 10 настай гурван хүүхэд, 39, 40 настай хоёр эмэгтэй хэргийн газар дээр амь насаа алдсан байна.
Мөн угаарын хийн улмаас 27 настай, 40 настай хоёр иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдээд нас барсан байна.
Мөн тэдгээр иргэдийн нэг нь албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч байсан юм. Тэгвэл тухайн алба хаагч нь Хан-Уул дүүргийн гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч байсан бөгөөд талийгаач нь гал унтраах бүрэлдэхүүнийг ахалж явсан салаан захирагч байжээ.
Гал гарсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар шалгахад шинэ жилийн гацуур модноос болсон байж болзошгүй гэх дүгнэлт гарчээ.