ТОДРУУЛГА: Гацуур мод шатсаны улмаас 7 иргэн амь насаа алдсаны нэг нь АВРАГЧ байж болзошгүй байна
Шинэ жилийн гацуур шатсаны улмаас орон сууцанд гал гарч долоон хүний амь эрсэдсэн ХАРАМСАЛТАЙ хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед ... хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг явуулж байгаа ба гал түймрийн улмаас долоон хүн амь хохирсон /4 хүүхэд/ харамсалтай тохиолдол бүртгэгдэж, урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарч, 7 иргэн амь насаа алдсаны нэг нь онцгой байдлын АВРАГЧ байж болзошгүй байгаа аж.
Одоогийн байдлаар гарсан галыг бүрэн унтрааж дууссан байна.
Бид энэ талаар яг одоо тодруулж байна.
Иймд Та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх
Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үссэн эсэхийг тогтмол шалгах
Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах
Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.