Х.Нямбаатар: Үйлдвэрээс шинэ автобусууд бэлэн болж байгаа мэдээ ирлээ
БНХАУ-ын Yutong Bus компаниас манай улс худалдан авах автобуснууд үйлдвэрлэгдэн гарч эхэлжээ. Тус компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авна.
Хотын дарга Х.Нямбаатар " Үйлдвэрээс шинэ автобусууд эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ. Энэ сарын 29-нд эхний автобусууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна.
Хоёрдугаар сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Үүнийдараа шинээр ирж буй автобуснууд зорчих хөдөлгөөнд оруулна.
Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинээр шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр байна." гэв.