Х.Нямбаатар: АН түгжрэлийг шууд шийдвэл би огцроход бэлэн байна

2023 оны 12 сарын 18

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийг энэ он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр тэрээр "Намайг огцруулаад АН түгжрэлийг шууд шийдвэл би огцроход бэлэн байна. Ирэхдээ түгжрэл бууруулах төлөвлөгөөтэйгээ ирнэ үү" гэжээ.

Мөн тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш сондгой горимоор хөдөлгөөнд оролцуулна. Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулахаар холбогдуулан нийслэлийн төр захиргааны ажилчдыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна. Гэртээ байгаа хүүхдүүдийг осол гэмтэл, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэн эргүүлүүд ажиллуулна. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага энгийн горимоор ажиллана. Харин эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх нь сонголтын асуудал. Түүнчлэн хэт их хүйтрэлээс үүдэн давс зам дээр давс, бодис цацсан ч үр дүнгүй байна. Үүний улмаас замын хөдөлгөөнд ачаалал үүсэж, автомашины хурд эрс саарч байна. Иймд дээрх хугацаанд тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэрийг гаргаж байгаа.

Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653462
1 эможи

Гуйлагчины хүүхэд том болж
2023-12-18 21:49
Гуйлагчины хүүхэд их том болж
Эмээ
2023-12-18 19:05
СҮХ , ДАНХ , НЯНБАКТEР ГУРАВ АДИЛХАН ХООСОН ТАРХИТАЙ ЧАДАМЖГҮЙ , СЭТГЭЛГҮЙ БИ БИ ГЭХ ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН НАМ ДАГАЖ ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН ТЭНЭГҮҮД ШҮҮ ДЭЭ .
Зочин
2023-12-18 10:16
Хот удирдах ийм амархан юм бол сонгууль хийх хэрэг бна уу!!!!
Зочин
2023-12-18 10:13
Газар чөлөөлөхөд 60% зөвшөөрөхөд шууд хураана, замын хязгаарлалт ардчилалын зарчмаар асуухгүй 2 өөр стандартаар яваад бна даа!!!!
зочин
2023-12-18 09:30
Хүрэлсүх Оюунэрдэнэээ энэ тэнэг боловсролгүй мэдрэл муутай аваачээ
Бодоо данзан
2023-12-18 09:16
Урьдаас ярилцаж шийдэлгүй нэг л өглөө ням гарагт шийдвэр гаргаж байгаа явдал нь сонин биш байна уу. Ням гарагт эх орны дайн эхлэж байсан . Энэ арга дахиад ямар хувилбараар ирэх нь таашгүй байна шүү. Үйлдвэр аж үйлдвэр ган хайлуулах үйлдвэр барихгүй , лангуу ажлуулж байгааг ард түмэн ажилтай болсон байна гэж андуу бодоод байна даа. Яандаа
keyboard_arrow_up