ТОДРУУЛГА: Эрчим хүчний гэмтэл гараагүй, 2 цаг хязгаарлалт хийсэн
Өчигдөр орой нийслэлийн баруун хэсгээр тог цахилгаан тасарч, том хэмжээний гэмтэл гарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
Энэ талаар "УБЦТС”-аас тодруулахад "Эрчим хүчний ямар нэгэн гэмтэл гараагүй. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороолол, зуслангийн хэсгээр эрчим хүчний хоёр цагийн хязгаарлалт хийсэн" гэв.
ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гэхдээ ойрын хугацаанд хязгаарлалт хийхгүй гэдгийг тус улсын төлөөлөгчид мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний нийлүүлэлтээ тодорхой хэмжээгээр багасгасан учраас тухайн өдрийн эрчим хүчний нийлүүлэлтээс хамаарч хязгаарлалт хийхийн өмнө хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэх боломжгүй байгааг албаныхан мэдээллээ.