“Маргаашаас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд тэгш, сондгой горимоор оролцуулна“

2023 оны 12 сарын 17

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийг энэ он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар Хангарди ордонд мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Сүүлийн үед агаарын температур эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүсэж байна. УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 13-наас эхэлж манай улсын нийт нутаг дэвсгэрийг дайрч байгаа. Агаарын цочмог хүйтрэл энэ сарын 20-оос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар маргаашаас 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, мөн энэ сарын 25-аас эхлээд 6-12 ангийн хүүхдүүд цахим горимд шилжих юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш сондгой горимоор оролцуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын цэцэрлэгийн үйл ажиллагааг эцэг эхийн сонголтоор явуулна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага энгийн горимоор ажиллана. Харин эцэг эхчүүд хүүхдээ өгөх нь сонголтын асуудал юм.

Мөн нийслэлийн хотын авто замын түгжрэлийг бууруулах шинэ хууль батлагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна.

Хэт их хүйтрэл байгаа учраас давс болон бодис цацсан ч гулгаа арилахгүй байгаа учраас автомашины хурд эрс саарч байна. Тиймээс замын түгжрэл саарч өгөхгүй байгаа учраас иймэрхүү зохицуулалт авахаас өөр аргагүй" хэмээн ярив. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653453
3 эможи

Иргэн
2023-12-17 21:40
Болиочээ! түгжрэлийн сайд та 2 ын бодож бодож олсон арга уу?Олигтой нийтийн тээвэртэй,цас мөсгүй зам талбайтай юм шиг.Хацар чихээ хайруулж, хөл гараа хугал гээд байгаа юм уу?
keyboard_arrow_up