“Шатахуун өгсөнгүй“ гэх шалтгаанаар түгээгчийг түлхэж унагасны улмаас аарцгийн яс нь хугарч, хэвтэрт оржээ

2023 оны 12 сарын 12

Arslan.mn

Шатахуунд дугаарлаж байхдаа зодолдсон гэх иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээллээ.

Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулах юм байна.

Энэ тухай ЦЕГ-аас, "Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэд хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан гэх үйлдлийг баримтжуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн. Иймд та бүхэн нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэв.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 24 настай залуу ... нь “Шатахуун өгсөнгүй“ гэх шалтгаанаар 44 настай  түгээгчийг түлхэж унагасны улмаас аарцгийн яс нь хугарч, хэвтэрт оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
653375
7 эможи

Зочин
2023-12-15 14:27
naadax chini argagui xamgaalalt baina sh dee. odoo ene xuuxnuud xunruu dairdag neex tom ulsuud
Заас
2023-12-12 19:30
Нохойн баас ул шал чацага нэртүүд хоорондоол хуцалдан автобус ын хуучнаар сольж хулгаалсанч мах гурил талх бинзенээл ярина хохинээ гуйлгачингууд
Зочин
2023-12-12 18:08
Залуус та нар яах чихрийн наймаачин Ганбаатарыг гишүүн сайд болгосон юм бэ? Шангаа хүртгэж бна..
Зочин
2023-12-12 13:58
омогтой муу псдаа вэ. наад шатахуун таслаад байгаа МАНин хулгайчуудаа очоод ингээч новш чинь. дарга хараад долдойгоод гүйнэдээ муу лалар.
keyboard_arrow_up