ҮЙЛ ЯВДАЛ: Томуугийн талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ
2023 оны 12 сарын 12
Өнөөдөр /2023.12.12/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт:
- Хэвлэлийн Хүрээлэнд: НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй, найдвартай орчныг хамгаалах удирдамж боловсруулж, гишүүн орнуудаар хэлэлцүүлж байна. Энэхүү баримт бичгийг Монгол Улсын оролцогч талууд хэлэлцэж санал зөвлөмж өгөх уулзалт болно.
10.00 цагт:
- УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.
- МУИС-ийн номын санд: “Монгол төлөөллийн ардчиллын институтуудын чиг үүргийн хэрэгжилт”-ийн бодлогын судалгаа, зөвлөмжийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын сангаас танилцуулна. Утас: 9976-3656.
11.00 цагт:
- ЭМЯ-н дээр Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.
11.30 цагт:
- “Монгол ньюс” мэдээлллийн төвд: Монголд усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан “Говь+Ус буюу Өмнийн говийг усжуулах шийдэл” хэлэлцүүлгийг Усны газар, Монголын үндэсний Усны ассоциацитай хамтран зохион байгуулна.
- “Рамада” зочид буудалд: “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Хүний эрх хамгаалагчдын үндэсний V зөвлөгөөний талаар мэдээлнэ. Утас: 9917-0361.
- Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого үргэлжлэн явагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









653353
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс