Х.Нямбаатар: Хоёр жилийн дотор гэр хорооллын бүсэд 12,000 айлын орон сууцны хороолол байгуулна

2023 оны 12 сарын 11

Arslan.mn

Eрөнхий сайдын "Өглөөний уулзалт" үргэлжилж байна. Уулзалтаар байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна.

Ялангуяа, нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна.

Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653333
0 эможи

keyboard_arrow_up