“ХОТЫНХОНЫГ ХОМОРГОЛОН УСТГАХ“ төлөвлөгөө...

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

Улаанбаатар хотынхон утаандаа дарагдаад хичнээн ч жил өнгөрөв. Үе үеийн удирдлагууд утааг бууруулна гэж гарч ирдэг ч төд удалгүй л утаандаа уусаад алга болдог гэхэд хилсдэхгүй.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдэд гэр хороололд амьдардаг 170 мянга орчим айл өрхийн хэрэглэж буй зуух, 140 орчим мянган авто тээврийн хэрэгсэл, 1400 бага болон дунд оврын нам даралтын уурын зуух, нийслэлийн гурван дулааны цахилгаан станц болон бусад эх үүсвэрүүд буюу шороон зам, баригдаж буй барилга байгууламжууд ордог. 

Гэтэл хотын дарга Х.НЯМБААТАР иргэдийн эрүүл мэндэд хамгийн их заналхийлж буй утааны асуудалд ул мэт л хандав уу. Хотын дарга болсноос хойш утааны талаар нэг удаа ам гараагүй гэхэд хилсдэхгүй. 

Гэтэл өчигдөр яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5,000  байшин, 15,000 гэрт цахилгаан халаагуур тараах талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгсөн юм. Энэ ажлын төсөв нь 37 тэрбум төгрөг болох аж.

Засгийн газраас өнгөрсөн онд БОАЖ-ын сайд, НЗДТГ зэрэг холбогдох албан тушаалтнуудад шахмал түлшний үйлдвэрлэлийн технологи, чанарыг сайжруулах үүрэг өгч байв. Үүний хүрээнд мэргэжилтнүүд судалгаа хийж, хүний биед мутаци үүсгэх өндөр эрсдэлтэйд тооцогддох бодис болох хүхэрлэг хийг бууруулах зорилготой байсан юм. Гэвч "Тавантолгой түлш"-ийнхэн энэ ажлыг удаа дараа хойшлуулж, одоо ч бараг мартах дээрээ тулж дээ.

Үүнээс гадна Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн хэдий ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран энэ ажил зогссон гэхэд хилсдэхгүй.  

Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулахад 73 тэрбум төгрөгийг зарцуулсан хэдий ч БОАЖ-ын сайд нь "Салхи салхилахгүй байгаа тул хот утаатай байна" гээд хээв нэг яриад зогсож байв. Гэтэл энэ удаад тэд халаалт тараана гээд яриад сууна. Бид утаанаас хэзээ салах вэ... 

Утааг салхинаас өөр сайн арилгах шидтэн алга даа... 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653212
0 эможи

keyboard_arrow_up