Б.Дэлгэрсайхан: Ногоон автобусыг буцаах боломжгүй байна, үйлдвэрлэсэн компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд өчигдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Ногоон автобуснуудыг хэзээ буцаах вэ?”, “Энэ асуудалд буух эзэн, буцах хаяг байгаа юу?” гэх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.

Тэрбээр “Ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр орж ирсэн тул авч болдоггүй, хаяж ч болдоггүй нөхцөлд дахиж ормооргүй байна. 100 ногоон автобусны асуудлыг шүүх гэм буруутай гэж шийдээгүй байгаа цагт Улаанбаатар хотоос хүлээж авах боломжгүй. Хууль, шүүхийн байгууллага эцэслэн шийдээд үнэ хэлж эсвэл хуучин автобусны үнээр нь үнэлээд ч юм уу зайлшгүй төлбөрт нь үүнийг ав гэвэл буцаад нийслэлд ирэх байх. Гэхдээ цаашид яаж шийдэх вэ гэдгийг хараахан ярих боломж байхгүй. Шүүх шийдээгүй байхад бид хөндлөнгөөс ногоон автобусыг гаргана, оруулна гэж байхгүй. Би ойлгохдоо нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан.

Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагон дээр ачаад аль хүртэл аваачих зэрэг нь маш тодорхойгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаад шийдвэрлэнэ” гэлээ.

Мөн шинэ автобус худалдаж авах талаар “БНХАУ-ын таван компани шалгарсан. Шинэ автобуснуудаа хилээр орж ирэхээр нь шүүмжлэх биш Эрээнд очиж улсын комисс хүлээж авахаар ярьж байна. Үгүй бол орж ирснийх нь дараа шүүмжлэл дагуулж, асуудал үүсдэг. Ингээд авсан автобусаа буцаах хэцүү, байх хэцүү болчихдог. Ийм нөхцөлд орохгүйн тул Эрээнд хүлээж авна гэж төлөвлөж байгаа” гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653183
1 эможи

keyboard_arrow_up