Х.Нямбаатар 23.7 тэрбумаар ТҮК-ийн ажилчдыг “шүүр, хүрз“-нээс САЛГАНА

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар тохижилт үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмж, шүүр, хүрзнээс салгана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл нэг метр квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" хэмээсэн.

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хот нийтийн аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмж худалдан авах 23.7 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. 

Тодруулбал, 

  •  " Зам, цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин " авах -11,789,700,000 ₮
  • " Олон үйлдэлт бага оврын авто ачигч " авах  -2,297,800,000 ₮
  •  " Өөрөө буулгагч ачааны машин "  авах -3,476,200,000 ₮
  •  " Дугуйт авто ачигч, цас үлээгчийн хамт "  авах -1,878,400,000 ₮
  • " Усны барилга байгууламжийн механизм "  хийлгэх- 2,287,800,000 ₮
  •  " Автомашинд суурилагдсан помп, зөөврийн цахилгаан үүсгүүр "  хийлгэх -1,985,300,000  төгрөгөөр авах аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653075
1 эможи

Баасандулаи
2023-11-30 08:30
Ёстой зөв шүүр, хүрзнээс салгах хэрэгтэй харинч маш зоригтой шийдвэр гаргасан бна. Сургамж болгоход чанартай техник аваарай амжилт хүсье дэмжиж байна
keyboard_arrow_up