ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сэтгүүлчийг хуулийн байгууллагад өгсөн талаар мэдээлнэ

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Ньюс агентлаг өнөөдөр болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 

08:30-17:30 цагт: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, “ЭРАСМУС-ТАКМИ” төслийн хамтарсан "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.

11:00 цагт: Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар "Монголын Гараар татах хүчний холбоо"-ноос мэдээлнэ. “Монгол ньюс” мэдээллийн төв.

11:00 цагаас Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Цензургүй баг”-ийн сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагад өгсөн асуудлаар сэтгүүлч Ж.Баттуул тайлбар мэдээлэл хийнэ.

Засгийн газар хуралдана.

“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, "Хүний эрх хамгаалагч" хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч Зоригтон-2023” үйл ажиллагаа болно.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653040
0 эможи

keyboard_arrow_up