Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдыг шүүр, хүрзнээс САЛГАНА
Хотын дарга Х.Нямбаатар тохижилт үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмж, шүүр, хүрзнээс салгана гэв. Энэ талаар тэрбээр твиттер хуудаснаа жиргэхдээ "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл нэг метр квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэв.
Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл 1м квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөдмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн. pic.twitter.com/WNIC0K5qAM — Х.Нямбаатар (@KhNyambaatar) November 25, 2023