Өнөөдрөөс эхлэх “Өвлийн идэш-2023“ өргөтгөсөн худалдаа ДОЛОО ХОНОГ үргэлжилнэ
							 2023 оны 11 сарын 27						
						
					
Өнөөдрөөс эхлэн "Өвлийн идэш-2023" махны өргөтгөсөн худалдаа 11 байршилд зохион байгуулагдана. Махны өргөтгөсөн худалдаа арванхоёрдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд гараас гарт буюу малчдаас дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд мах худалдах юм байна.
Мах худалдаалах цэгүүд:
- Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
 - Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар
 - Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий
 - Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд Өвөрхангай, Төв,
 - Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс,
 - Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
 - Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь
 - Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
 - Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Долоон буудал Хандгайт 30 дугаар гудамж
 - Налайх дүүргийн Налайх зах Дорнод, Говьсүмбэр
 - Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн /Бүх аймгууд/
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								652983
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
