Д.Отгонжаргал: 2023 онд үйлдвэрлэсэн, 26-аас дээш суудалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шаттай автобус авна
2023 оны 11 сарын 24
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд авч ирсэн ногоон автобусны тендерийг цуцалж, дахин шинээр тендер зарласан. Тодруулбал, өнгөрсөн сарын 24-ний өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын цахим хуудаст зарласан юм. Тэгвэл өнөөдөр уг тендерийг нийтэд нээлттэй зарлаж буй билээ.
Энэ үеэр Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал шинээр худалдан авах автобусуудын техникийн үзүүлэлт, шаардлагуудын талаар танилцууллаа.
Тэрбээр " Нийтийн тээврийн үйлчилгээнд авах шаардлагатай байгаа автобусны талаар техникийн үзүүлэлтүүд дараах байдлаар батлагдсан байна.
- Үйлдвэрлэсэн он: 2023 он
- Жолооны хүрд: Зөв талдаа
- Багтаамж, суудлын тоо: 26 ба түүнээс дээш
- Зорчигчийн тоо: 50-аас дээш
- Нийт зорчигчийн тоо: 80-аас дээш
- Автобусны урт: 10-11 метр
- Өргөн: 2.4-2.5
- Өндөр: 3-3.30 метр
- Эргэлтийн радиус: 12 метрээс ихгүй
- Хөдөлгүүр: Дизель евро 5 босоо байрлалтай
- Хөдөлгүүрийн эзлэхүүн: 8,400-аас дээш
- Цилиндрийн тоо: 6-8
- 280-350 морины хүчтэй
- Түлшний систем: Ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүж тунгаах цэвэрлэх төхөөрөмжтэй байх.
- Шатахуун савны хэмжээ: 200 ба түүнээс дээш
- Агааржуулалтын систем: Салхивчтай. Зуны улиралд хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652944
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс