Том оврын 600 автобусны тендерт Хятадын 5 компани материалаа ирүүлжээ

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа өнөөдөр болж байна.

“Ногоон автобусны” гэх асуудалтай холбогдуулан 600 автобус худалдан авах тендерийг шинээр зарласан. Тендерийн нийт төсөвт өртөг 183 тэрбум бөгөөд доорх таван компани тендерт хүсэлтээ ирүүлжээ.

Эдгээрээс “Майнс ап” компани хамгийн өндөр буюу 178 тэрбумын төгрөгийн үнийн санал гаргасан бол “China North Vehicle Corporation” компани 53 сая төгрөгийн үнийн санал ирүүлжээ.

Тухайлбал, 

  1. Эхний компани болох "Майнс ап". Тендерийн үнэ 178 тэрбум 817 сая 556 мянга 720 төгрөг
  2. Xiamen King Long United automotive Industry Тендерийн үнэ: 147 сая 686 сая 834 мянга 611 төгрөг
  3. Yutong bus Тендерийн үнэ: 165 тэрбум 589 сая 920 мянга
  4. Xiamen Golden dragon bus Тендерийн үнэ: 156 тэрбум 932 сая 775 мянга 600 төгрөг
  5. China north vehicle corporation тендерийн үнэ: 52 сая 602 мянга 468 төгрөг.

Тендерийн үнэлгээний хорооны дарга Ү.ГАНБОЛД "Нийслэлийн нийтийн тээврийн автобус нийлүүлэх нээлтийн ажиллагааг зохион байгуулж байна. Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх Нийтийн тээврийн газрын гэрээг цуцалсныг та бүхэн мэдэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталж, энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг Даргын тамгын газарт худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсэн.

Хотын Засаг даргын захирамжийн дагуу үнэлгээний хороо байгуулагдсан." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652939
2 эможи

Зочин
2023-11-28 14:31
Хятад компанууд бол нийлүүлээд л ахиж үзэгдэхгүй алга болно. Дараа засвар, сэлбэг одохгүй хэцүү2. Монгол компани нь буух эзэн буцах хаягтай.
Зочин
2023-11-27 14:56
тэрбум ба сая гэдэг хоёр нэгжээ ялгаж бичээрэй.
keyboard_arrow_up